Sunday, November 09, 2008

Нийтлэлд ДЭЛГЭРЭНГҮЙ холбоос оруулах заавар

Шинэ нийтлэл бичих гэхээр таны нийтлэл хэтэрхий урт болох гээд уншихад хэцүү мөн блогийн үзэмжинд нөлөөлөх хандлагатай байдаг учраас бид блогийн нүүрэн дээр нийтлэлийн эхлэлийг гарган ДЭЛГЭРЭНГҮЙ гэсэн товчин дээр даран үргэлжлэлийг үзэх, унших боломжтой болголоо. Удахгүй илүү шинэчлэлтүүд хийгдэх болно.

Тэгэхээр яаж ингэж нийтлэлээ бичих вэ гэхээр:
1.New Post гээд орохоор яг ийм хэлбэртэйгээр бичих талбай харагдах болно. /Хэрвээ танд ингэж харагдахгүй бол талбайн баруун дээд буланд байгаа EDIT HTML болон COMPOSE гэдэг сонголтын EDIT HTML гэдгийг сонгоорой. //дээр нь дарж томруулж үзнэ үү/

2. Дугуйлсан хэсэг буюу span id="fullpost" гэдгийн дээр блогийн нүүр хуудсан дээр бичигдэх хэсгээ бичнэ. Нэг ёсондоо type your summary here гэдгийг арилгаад оронд нь оршил хэсгээ бичнэ гэсэн үг шүү дээ.

3. Тэгээд үргэлжлэл хэсгээ буюу уншигчид READ MORE гэдэг дээр дарахаар гарч ирэх хэсгийг сумаар заасан хэсэгт бичнэ. Хамгийн гол нь доод зурганд үзүүлсэн дугуйлсан 2 үгийг буюу болон эдгээрийг арилгаж болохгүй.

За тэгээд зурган дээр дүрсэлж үзүүлэхэд нэг иймэрхүү байна.

Ер нь товч бөгөөд тодорхойгоор хэлэхэд |span id="fullpost"|-аас дээш ЭХЛЭЛ хэсгээ, |span id="fullpost"|-аас доош |/span| хүртэл Үргэлжлэл хэсгийг бичнэ гэсэн үг.
Ингээл боллоо. Та бүхэнд амжилт хүсье, happy blogging!!

No comments:

Post a Comment

Бичигчид